Nutella® "Манай чанар" Баталгаажуулалтын хөтөлбөр

Nutella spread

“SGS” компанийн экспертиз, магадлан шинжилгээ

“SGS” компани нь 1878 онд байгуулагдсан, Швейцарын Холбооны Улсад төвтэй, хяналт шалгалт, баталгаажуулалт, сорилт шинжилгээ болон гэрчилгээжүүлэлтийн үйл ажиллагаа явуулдаг дэлхийд тэргүүлэгч компани юм. Бие даасан хөндлөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хувьд “SGS” компани нь шинжээчийн дүгнэлт, туршлага бүхий дэлхий нийтэд хүртээмжтэй сорилт шинжилгээний сүлжээ лабораториудыг ажиллуулж байна.

'Манай чанар' Баталгаажуулалтын хөтөлбөр

“SGS” компани нь “FERRERO” компанийн Баталгаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд “NUTELLA®” брэндийн бүтээгдэхүүний түгээлт, орц найрлага нь чанарын тусгай стандартад нийцэж буй эсэхэд хяналт шалгалт үнэлгээ хийдэг.

Энэхүү сайн дурын хөтөлбөрийн хүрээнд “SGS” компани нь “NUTELLA®” брэндийн тогтоосон шалгуурын дагуу чанарын баталгаажуулалтыг хараат бус байдлаар гүйцэтгэдэг. Уг хөтөлбөр нь аудит, лабораторийн сорилт шинжилгээ болон зах зээлийн хяналтаас бүрдэнэ.

Баталгаажуулалтын хөтөлбөр нь дараах дөрвөн үндсэн үйл ажиллагаанд тулгуурладаг. Үүнд:

  1. ЧАНАРЫН СТАНДАРТ

Баталгаажуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд мөрдөгдөх Чанарын стандартуудын лавлагаа баримт бичиг тодорхойлно. “SGS” компани нь эдгээр чанарын стандартад суурилсан “Стандарт үйл ажиллагааны журам”-ыг хэрэгжүүлэх зорилгоор уг журмыг боловсруулан гаргаад байна.

  2. АУДИТ

Баталгаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд тодорхойлсон Чанарын стандартуудад нийцүүлэх шаардлагатай бүх арга хэмжээг “FERRERO” компанийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа эсэхийг тогтоох зорилгоор “SGS” компанийн аудиторууд баталгаажуулалтын үйл ажиллагааг явуулж байна. Аудитын үйл ажиллагаа хоёр үе шаттай. Үүнд:

Төв офисуудад: ханган нийлүүлэх болон хянан шалгах шалгуурыг баталгаажуулахад, түүнчлэн “NUTELLA®” брэндийн "Манай чанар" Баталгаажуулалтын хөтөлбөрийн хүрээнд тогтоосон Чанарын стандартуудад нийцэж байгаа эсэхийг баталгаажуулах зорилгоор аудитыг урьдчилан мэдэгдэж жил бүр гүйцэтгэнэ.

Бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд: “NUTELLA®” брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй дэлхийн өнцөг булан дахь бүх үйлдвэрүүдэд аудитыг урьдчилан мэдэгдэж болон урьдчилан мэдэгдэлгүйгээр жил бүр зохион байгуулж гүйцэтгэнэ. Эдгээр аудитын явцад бүтээгдэхүүний түүхий эд хүлээн авахаас эцсийн бүтээгдэхүүн гарган авах хүртэлх үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд “FERRERO” компанийн гаргасан хяналтын төлөвлөгөө бүрэн хэрэгжиж буй эсэхэд “SGS” компани баталгаажуулалт хийнэ.

  3. СОРИЛТ ШИНЖИЛГЭЭ

Бүтээгдэхүүний дээжинд бие даасан хөндлөнгийн лабораторид сорилт шинжилгээ хийх замаар тухайн бүтээгдэхүүн нь Чанарын тогтсон стандартад нийцэж буй эсэхийг баталгаажуулна. Эдгээр сорилт шинжилгээг “NUTELLA®” брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж буй үйлдвэр бүрт бүтээгдэхүүний орц найрлагаас болон эцсийн бүтээгдэхүүнээс дээж авч хийнэ.

  4. ЗАХ ЗЭЭЛИЙН ХЯНАЛТ

Бүтээгдэхүүнд сорилт шинжилгээ хийх болон шошгоны хяналт шалгалт хийх зорилгоор борлуулалтын цэгүүдээс давтамжит ба түүвэр аргаар бүтээгдэхүүний дээжийг авна.

Чанарын Стандартыг баталгаажуулах

NUTELLA® ” брэндийн түгээлт болон орц найрлагын чанарыг баталгаажуулах зорилгоор “SGS” компани нь бүтээгдэхүүний чанарын тусгай шинж чанарыг нягталж шалгадаг.

 

×

NUTELLA® нь “FERRERO” группын барааны тэмдгийн бүртгэлтэй.